Хьюндай Мотор Групп автомашины ухаалаг дэлгэцийн шинэ технологи ‘Pleos Connect’-ийг танилцууллаа.

A- A A+
Хьюндай Мотор Групп автомашины ухаалаг дэлгэцийн шинэ технологи ‘Pleos Connect’-ийг танилцууллаа.

Хьюндай Мотор Групп хэрэглэгчдийн автомашиндаа зорчих үеийн хэрэглээг бүрэн өөрчлөх зорилготой дараагийн үеийн "Pleos Connect" системээ өнөөдөр танилцууллаа.

Энэхүү систем нь Хьюндай Мотор Группийн программ хангамжид суурилсан технологийн тэргүүлэгч болох томоохон алхам бөгөөд хэрэглэхэд хялбар, аюулгүй, нээлттэй байх гэсэн зарчим дээр тулгуурлан бүтээгдсэн. "Pleos Connect" нь гар утас ашиглаж байгаа мэт хялбар орчныг хиймэл оюун ухаантай хослуулснаараа онцлогтой. Мөн системийн үйл ажиллагааг утас шиг зайнаас (OTA) тасралтгүй шинэчилж, улам сайжруулж байх боломжтой юм.

Тус систем ирэх 5-р сард Солонгос улсад худалдаанд гарах шинэ GRANDEUR загварт анхлан суурилагдах бөгөөд дараа нь Европт танилцуулагдсан IONIQ 3 болон бусад загваруудад үе шаттайгаар нэвтэрнэ. Групп 2030 он гэхэд Хьюндай, Киа болон Генезис брэндийн 20 сая орчим автомашиныг энэхүү системээр тоноглохоор төлөвлөж байна.

"Pleos Connect" жолоочийн орчныг хэрхэн илүү ойлгомжтой, аюулгүй болгох вэ?

Системийн загварыг гаргахдаа жолоочийн анхаарлыг сарниулахгүй байхад голлон анхаарч, дэлгэц дээрх удирдлагыг механик товчлууртай хослуулж өгсөн. Сөүл, Ирвайн, Франкфурт болон Шанхай дахь судалгааны төвүүд жолооч нарын зан төлөвийг судалсны үндсэн дээр дэлгэцийн цэсийг яг гар утас шиг ойлгомжтой хийсэн нь ашиглахад маш хялбар болжээ.

"Pleos Connect" бүхээг нь үндсэн хоёр дэлгэцтэй:

Төв хэсгийн том дэлгэц: Гурван хэсэгт хуваагдана.

Жолоодлогын мэдээлэл: Хурд, анхааруулах гэрлээс гадна эргэн тойрны биет болон хүмүүсийг 3D дүрсээр харуулна.

Аппликейшн хэсэг: Навигаци болон бусад программуудыг ашиглахад зориулагдсан. Нэг цонхоор эсвэл дэлгэцийг хувааж олон үйлдэл зэрэг хийж болно.

Доод цэс: Байнга ашигладаг программууд руу шууд орох боломжийг олгоно.

Нарийн дэлгэц (Slim Display): Жолоочийн яг нүдний түвшинд байрлах бөгөөд замаас анхаарал сарниулахгүйгээр хурд, замын чиглэл зэргийг харуулдаг.

Жолооны хүрд болон дэлгэцийн доор байрлах бодит товчлуурууд нь дэлгэц рүү харахгүйгээр чухал үйлдлүүдийг удирдах боломж олгож, аюулгүй байдлыг хангана. Мөн "гурван хурууны хөдөлгөөн"-өөр аппликейшнуудыг байрлуулах эсвэл шууд хаах зэрэг нь жолоочийн ажлыг илүү хөнгөвчилж байгаа юм.